19 настай Кристиан Пүлишич Америкын Нэгдсэн Улсын Хөлбөмбөгийн Холбооны оны шилдэг эрэгтэй тамирчин боллоо. Нийт саналын 94 хувийг өөртөө авч чадсан 19 настай залуугийн хувьдд уг шагналыг авсан хамгийн залуу тамирчин болж түүхийг шинэчилж байгаа юм. Өмнө нь уг амжилтыг Лэндон Донован эзэмшдэг байсан билээ. Донован нь 2003 онд 21 насандаа уг шагналыг авч байлаа.
Хэдийгээр ОХУ-д болох ДАШТ-ийг АНУ-ын шигшээ баг өнжихөөр болоод байгаа ч Пүлишичийн хувьд хувийн амжилтаар гялалзсан жил байлаа. Тэрбээр энэ жил шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглосон 9 тоглолтод 6 гоолоор эсрэг багийн хаалгаа мялааж, 4 гоолын дамжуулалт өгсөн юм. Хагас хамгаалагч залуугийн хувьд өөрийн тоглосон тоглолтуудад орсон 17 гоолын арван гуравт нь ямар нэгэн байдлаар оролцсон гэсэн үзүүлэлт ч гарсан байгаа юм.
Мөн Германы Бүндес лигийн Дортмунд клубын бүрэлдэхүүнд 25 тоглолтод оролцож 3 гоол, 3 гоолын дамжуулалт өгсөн билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |