Никсийн хамгаалагч Тим Хардавэй Жуниор зүүн хөлөндөө ачааллаас авсан гэмтлийн улмаас талбайд гарахгүй байгаа билээ. Тэгвэл энэ гэмтэл нь нилээн ноцтой байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
ESPN.com сайтад өгсөн ярилцлагатаа “Би талбайд гарах гэж яарахгүй байна. Аясаар нь эдгээмээр байна. Үнэхээр ноцтой гэмтэл учраас түргэвчилж яарахгүй. Цаашдн карьерт минь нөлөөлөөсөй гэж хүсэхгүй байгаа учраас хүлээцтэй хандсан нь дээр” гэж хэлжээ.
Энэ улиралд тэрбээр 17.8 оноо дунджилж байсан билээ. Харамсалтай нь уг гэмтлээсээ болж одоогоор 7 тоглолт өнжөөд байна. Гэхдээ өмнөх гэмтлүүдтэй нь холбоотой биш учраас бас ч гэж дажгүй гэж харагдаж байгаа юм.
Никс ямартай ч плэй оффт орох боломжтой харагдаж байгаа учраас гол тоглогчдын нэг болох Тим Хардавэй плэй оффт хэрэг болох нь дамжиггүй юм. Тиймээс багийн зүгээс ч түүнийг төдийлөн яаруулахгүй байх төлөвтэй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |