Жүдо бөхийн хувьд энэ жилийн хамгийн сүүлийн, хамгийн том тэмцээн болох Мастерс-2017 эхлэхэд 2 хоног үлдээд байна. ОХУ-ын Санкт Петербург хотноо болох уг тэмцээнд жин жиндээ шилдэгт тооцогдож буй 16 тамирчид оролцдог учиртай. Энэ удаад 4 тивийн 46 улсын 216 тамирчин урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байгаа юм. Уг тэмцээнд Бразилын баг 17, Францын баг 16 хүнтэй оролцохоор мэдүүлгээ өгсөн нь хамгийн олон тамирчидтай багаар зүй ёсоор тооцогдоно. Харин Монгол улсын багийн хувьд 15 хүн урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Ингээд жин бүрээр нь харуулбал:
Эрэгтэй:
-60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин
-66 кг: Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Д.Алтансүх
-73 кг: Г.Одбаяр, Н.Хадбаатар
-81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
-90 кг: Г.Алтанбагана
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
-48 кг: М.Уранцэцэг
-57 кг: Д.Сумъяа
-63 кг: Б.Мөнгөнчимэг нар эх орноо төлөөлөн оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгсөн байгаа. Эдгээрээс тэмцээн эхлэхэд өөрчлөлт орж болзошгүй юм.
Харин уг бүрэлдэхүүнд багтсан Д.Сумъяагийн хувьд уг тэмцээнд хамгийн олон түрүүлсэн бөхчүүдийн тоонд орж байгаа. Тэрбээр нийт 3 удаа Мастерсд аваргалаад байгаа бөгөөд уг амжилт нь алдарт Тедди Ринер болон Мисато Накамүратай адилхан байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |