Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал 15 жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болох бөгөөд оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Дан Колов болон “Монголиа Опен” ОУТ-ий аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэй шилдэг тамирчинд “Парис-2017” ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Красноярск, Улаанбаатар, Мадрид, Варшавын Олон улсын “А” зэрэглэлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 2017 оны Азийн АШТ-д түрүүлсэн амжилтаар хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, “Чебоксар-2017” Дэлхийн цомд багаараа гуравдугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг нэр дэвшив.
Харин МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.
Уншиж байна |