ОХУ-ын тамирчдыг тойрсон сэргээштэй холбоотой асуудал дуусахгүй үргэлжилсээр байна. Сочигийн Олимпын наадмын үеэр засгийн газраас бодлогоор дэмжсэн гэх уг хэрэгт холбоотой 6 хоккейчнийг Олон Улсын Олимпын Хорооноос бүх насаар нь олон улсын чанартай тэмцээнд орох эрхийг нь хаслаа.
Уг шийдвэрээс өмнө нь буюу өмнөх долоо хоногт ОХУ-ыг Пёнчаны Олимпод оролцох эрхийг хасаад байсан билээ. Гэхдээ Олимпын туган доор хувь тамирчдыг орохыг зөвшөөрөөд байсан юм. Гэхдээ ингэхийн тулд сэргээштэй холбоотой тамирчдыг илрүүлэх зорилго тавьсан бололтой.
Ийнхүү эмэгтэй хоккейн 6 тамирчин болох Инна Дьюбанок, Екатерина Лебедева, Екатерина Пашкевич, Анна Шибанова, Екатерина Смоленцева болон Галина Скиба нар дахин олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болж байна.
Эдгээр тамирчдыг багтаасан ОХУ-ын шигшээ баг Сочи-2014 өвлийн Олимпод 6 дугаар байранд орж байсан юм. Харин тэдэнтэй төстэй шалтгаанаар бүх насаараа олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжгүй болоод байгаа Оросын тамирчдын тоо 30 хол даваад байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |