Габриэл Хайнц Аргентиний хөлбөмбөгийн Велез Сарсфилд клубын дасгалжуулагчийн албанд томилогдсон байна. Тус клуб нь 11 сард багийн ахлах дасгалжуулагч Омар Де Фэлиппэг ажлаас нь халж, өдийг хүртэл туслах дасгалжуулагч Марсэло Гомезийн удирдлага доор явж байсан юм. Ингэснээр өдгөө 39 настай Хайнц нь Аргентиний дээд лигийн 10 удаагийн аварга, энэ жил прьемер дивизонд 19 дүгээр байранд бичигдэж байгаа багийн жолоогн мушгихаар болж байна. Тэд сүүлийн 12 тоглолтдоо ердөө 4 ялалт л байгуулаад байгаа юм.
Уг томилгооны талаар клубын ерөнхийлөгч Серхио Раписарда “Габриэл бол хөдөлмөрч, гярхай дасгалжуулагч. Түүнд энэ багийг хасагдах шугамнаас дээш гаргах бүх төрлийн авьяас мэдлэг байгаа. Түүний удирдлага доор бид хүснэгтийн эхний хагаст бичигдэж чадна” гэж мэдэгдлээ.
Түүний хэлснээр Хайнцын гэрээнд гэрээ цуцлах нөхцөл, заалт байхгүй гэнэ. Аргентиний шигшээ багийн ахлагчаар 72 тоглолтод гарч байсан Габриэл Хайнц нь 2014 онд зодог тайлсан юм. Тэрбээр замналынхаа 19 жилийн хугацаанд Аргентин, Испани, Португал, Франц, Англи Италийн клубүүдэд тоглож байсан билээ.
Харин дасгалжуулагчийн хувиар Кодоё Крүз болон Аргентинос Хуниорс багуудтай ажиллаж байсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |