Нью Орлеанс Пэликанс багийн Соломон Хилл, Алексис Ажинса, Энтони Дэвис зэрэг тоглогчид гэмтэлтэй байгаа билээ. Тэгвэл бас нэгэн тоглогч нь гэмтсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар багийн шилдэг хамгаалагч Тони Аллэн 3-4 долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ. Түүний хувьд шилбэний тахилзуур яс нь мултарсан гэсэн оноштойгоор ийнхүү багаа үзэгчдийн суудлаас нэг хэсэгтээ дэмжих болж байна. Уг тахилзуур яс нь шагайны хажууд байрлах яс бөгөөд физик эмчилгээ, булчингийн дасгал зэргээр эмчилгээ хийдэг аж.
Тони Аллэний хувьд энэ улиралд 12.4 минутыг талбайд өнгөрүүлж 4.7 оноог авч байгаа юм. Гэхдээ түүний багт нөлөөлж байгаа талбар бол довтолгоо биш хамгаалалт юм. Түүнийг талбай дээр байгаа нөхцөлд 100 бөмбөг эзэмшилт тутамд 5.6 оноог эсрэг багтаа дутуу алддаг гэсэн судалгаа гарчээ. Хэдийгээр замнал нь уруудаж яваа боловч багт ямар ч байсан мэдэгдэхүйц хэрэг болдог гэдгийг уг тоо баримтаас харж болно.
Түүний эзгүйд Жрү Холидэй болон Этуан Мүүр нар олон минутыг талбайд өнгөрүүлэх бол Иэн Кларк мөн тоглох минутандаа нэмэгдэл авах юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |