Жорж Сен Пьер UFC-д дахин тулалдахгүй бололтой. Энэ талаар UFC холбооны босс Дана Уайт нэгэн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв. Дунд жингийн аварга Жорж нь бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнөөс шалтгаалан тодорхойгүй хугацаанд тулаанд орох боломжгүй болчихоод байгаа билээ. Харин энэ хооронд Дана Уайт ирэх хоёрдугаар сард Льюк Рокхолд болон Роберт Виттэйкэр нарын хооронд бүсний төлөөх тулааныг товлоод байгаа юм.
Уул нь энэ 11 сард Майкл Биспингийг буулган авснаар өөрийн замналын хоёр дахь дивизоны бүсээ гардан аваад байсан Жорж дараагийн тулаанаа 185 паундын жингийн ангилалд хийх гэрээтэй байсан аж. Учир нь уг тулаан өдгөө 36 настай тулаанчийн замналыг үдэж өгсөн тулаан байсан байж болох талаар Дана Уайт мэдэгдэв.
“Би түүнийг 11 сард тулаанд орохыг нь зөвшилцөх үеэр хэд хэдэн нөхцөлтэй тулгарсан. Аливаа зүйлд учир шалтгаан байдаг шүү дээ. Би гайхсан уу гэж үү? Хэн ч гайхаагүй байх. Тэр тухай үед Майкл Биспингийг сонгочихоод л яваад өгсөн. Ямартай ч ийм л зүйл болсон. Тэр дахин хагас дунд жинд тулалдахгүй биз. Тиймээс л сая намар дунд жинд Биспингтэй тулалдсан. Тэр Тайрон Вүүдлитэй тулалдахыг хүсээгүй. Стефэн Томпсонтой ч тулалдахыг хүсээгүй. Тэр хагас дунд жинд дахин тулалдахыг хүсээгүй. Харин одоо тэр Майкл Биспингтэй тулалдсаны дараа дахин алга болчихлоо” хэмээжээ.
Тэрбээр хоёр өөр жингийн ангилалд буюу дивизонд бүс эзэмшдэг 4 хүний нэг болж түүхэнд нэрээ үлдээсэн юм. Гэхдээ бид түүнийг дахин октагонд харахгүй болоод байгааг батласа яриагаа Уайт үргэлжлүүлэн “Айн гээч, Би нэг их гайхахгүй байна. Уур ч хүрэхгүй байна. Ийм зүйл болж л байдаг шүү дээ. Би өөрийгөө уурлах байх гэж бодож байсан ч цаг нь тулахад уур хүрэхгүй байна. Би түүнийг Виттэйкэртэй бүсээ хамгаалах тулаанд ор гэж болзол тавьж байж гэрээ байгуулах хэрэгтэй байсан байх. Гэхдээ би түүнийг тэгэхгүй гэдгийг мэдэж байсан л даа” гэж ярилцлагынхаа төгсгөлд хэлжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |