НБА-ын хамгийн “муу залуус”-ын нэг Мэтт Барнэс зодог тайлахаар болжээ. 15 жилийн замналдаа Дерек Фишэрийг экс эхнэртэй нь болзсон гэж зодох гэж дайрсан, шөнийн цэнгээний газар зодолдсон, талбай дээр ямагт асуудал гаргадаг, техникийн алдааг энгийн алдаа шиг л авдаг гэдгээр нь бид түүнийг сайн мэднэ. Харин тоглогчдийн хувьд бол тэр өөрийн багт байхад хайр хүндлэл хүлээхээр нэгэн, эсрэг багт байвал үзэн ядмаар нэгэн. Тэгвэл муу залуу Мэтт өөрийн инстаграм хуудсаар дамжуулан аялалдаа цэг тавьж байгаагаа мэдэгджээ.
Барнэс нь Уорриорсын хамтаар НБА-ын аварга цолонд хүрч, КД-г гэмтсэн үед түүний орон зайг тун сайн нөхөж байсан юм. Харин энэ улиралд талбайд төдийлөн харагдаагүй билээ.
Анх Мемфис Гриззлийс багт Калифорны их сургуулиас драфтын хоёрдугаар тойргоор сонгогдон очсоноос хойш 9 багт хүчин зүтгэж байсан байна. Өөрийн сэтгэл хөдлөлөөр тоглолтын хэмнэлийг өөрчилж чаддаг залуугийн хувьд замналынхаа турш 8.2 оноо, 4.6 сабмараас бөмбөг авалт дунджилж байсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |