Никко Монтано сүүлийн зургаан сард UFC-ийн эмэгтэйчүүдийн аварга болохын тулд өөрийн жиндээ 4 тулаан хийж маш шаргуу тулалдсанаас гадна, шийдвэрлэх тулаандаа хугархай хөлтэй байсан гэнэ. Тэрбээр реалити шоунд оролцчихоод харьж явахдаа уг гэмтлийг авсан гэж тайлбарлажээ. Монтано нь “Ялагдашгүй тулаанч-26-д шигшээд Роксанна Модаффериг буулган авч аваргын бүсийг зүүсэн. Гэхдээ үүнийхээ хөлийн яс нь хугарсан байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Тэрбээр энэ гэмтлийн улмаас бэлтгэл сургуулилтаа ч хангахад хэцүү байсан гэнэ. Учир нь уг хөлөн дээрээ ямар ч ачаалал авч чадахгүй хэдэн долоо хоног болсон аж.
“Яг тэр үед би дасгалжуулагчдаа хандаж миний хөл нэг л болохгүй байна гэж хэлж байснаа сайн санаж байна. Яг хөлийн ул хэсэгт эрхий хурууны яс угны үе хэсгээрээ гэмтс эн юм. Хөлөө хөдөлгөхөөс эхлээд бүх зүйл хүнд байсан. Хэсэг хугацаанд юу ч хийж болохгүй байлаа.Тулалдаж болох эсэхээс ч сайн мэдэхгүй байсан. Бараг хоёр гурван долоо хоног хэвтрийн дэглэмтэй байсан болохоор алхаж ч чадахгүй шахам байлаа. Хүчний дасгал сургуулилт хийхийн оронд хананд гараараа тулж байгаад өсгийгөө бага багаар өргөх дасгал л хийж байсан даа. Тулаан болдог орой би юу ч хийхэд бэлэн байсан цор ганц шалтгаан нь дааврын дэмжигч бэлдмэл уусных л байсан юм. Гэхдээ одоо мэс ажилбар хийлгэх шаардлагатай байна. Юу юунаас илүү хөлөө эмчлүүлмээр байна” гэж тэрбээр ялалтынхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ.
Харамсалтай нь тэрбээр уг хөлөндөө мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон гэнэ. Ер нь бол сүүлийн нэг жилийн хугацаанд тэрбээр 5 тулаанд орсон нь зарим тамирчдын хоёр жилд биелүүлдэг нормативтай тэнцэж буй юм. Гэхдээ Монтана төлөвлөгөөт хагалгаанд орж, бүрэн эдгэрмэгцээ 2018 ондоо багтаан бүсээ хамгаалах тулаанаа зарлана гэв.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |