Дэлхийн бөхийн холбооны олимпын эрхийн оноо олгох, чансаа тогтоох тэмцээн уралдааны цуврал тэмцээн шинэчлэгдсэн талаар өөрсдийн вебсайтаар дамжуулан мэдэгдлээ. Үүнийг танилцуулбал:
Насанд хүрэгчдийн ДАШТ болон Олимпын Наадам
Нэгдүгээр байр эзэлбэл 25 оноо
2-р байр 20 оноо
3-р байр тус бүр 15 оноо
5-р байр тус бүр 10 оноо
7-р байр тус бүр 08 оноо
8-р байр 06 оноо
9-р байр 04 оноо
10-р байр 02 оноо байх юм.
Харин тивийн чанартай тэмцээнүүд
1-р байр 12 оноо
2-р байр 10 оноо
3-р байр 08 оноо
5-р байр 06 оноо
7-р байр 04 оноо
8-р байр 02 оноо байх ажээ.
Үүнээс гадна Дэлхийн бөхийн холбооноос сонгосон тэмцээн уралдаануудад оноо өгөх зарчимыг танилцуулбал
1-р байр 08 оноо
2-р байр 06 оноо
3-р байр тус бүр 04 оноо
5-р байр тус бүр 02 оноо байх юм.
Тэгвэл уг сонгогдсон тэмцээн уралдаанд Mongolia Open тэмцээн багтсан сайхан мэдээ байна. Тэгвэл төрөл бүрт сонгогдсон тэмцээн уралдаануудыг танилцуулбал
Чөлөөт бөх: Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн, Тбилисийн гран при, Өмнөд Африкын нээлттэй тэмцээн. Беларусд болдог Медведийн тэмцээн нар багтаж байна
Эмэгтэй тэмцээнүүдэд: Клиппаны нээлттэй тэмцээн, Монголиа опен тэмцээн, Хятадын нээлттэй тэмцээн, Польшийн нээлттэй тэмцээн оржээ.
Харин сонгомол бөхийн тэмцээнүүдэд Тахтин Цом, Гранма Кэрро Пэлода, Унгарын гран при, Вехби Эмре гэсэн дөрвөн тэмцээн тус тус багтжээ.
Эдгээрээс гадна оролцож буй тамирчдын тоогоор оноог тооцож олгох юм байна. Жишээ нь 2018 оны ДАШТ-ий 70 кг-д 40 тамирчин өрсөлдсөн гэж үзвэл түрүүлсэн тамирчин нь 25+40=60 оноог өөрийн чансаанд нэмүүлэх аж. Мөн уг оноо нь зөвхөн тухайн тамирчинд л тооцогдох бөгөөд тухайн улсад, жинд нь нийтээр тооцогдохгүй болж байгаа юм. Уг шинэчилсэн чансааны оноо олгох журмын биелэлтийг 2018 оны 3 сарын нэгнээс бүх нийтэд ил тодоор харуулж эхлэх аж. Мөн дээр дурьдсан тэмцээн уралдаануудад зохион байгуулагч орон нэг жинд дээд тал нь 3 тамирчин оролцуулах эрхтэй байхаар зохицуулж өгсөн байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |