Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ронда Рөүси “өөр” рингэнд гарахад ойрхон байна
2017-12-07

 

Мэргэжлийн холимог тулааны эмэгтэй тулаанчид дундаас үзэгчдийн анхаарлын төвд хамгийн их өртдөг тамирчдын нэг бол Ронда Рөүзи билээ. Аваргын бүсээ алдсанаас хойш түүний октагонд өнгөрүүлэх хугацаа цөөрсөн билээ. Гэхдээ энэ нь бид түүнийг дахин тулалдахыг харахгүй гэсэн үг биш юм.

 

Бид урд нь мэдээлж байсанчлан тэрбээр тулаант шоуны WWE буюу бидний мэдэх “нохой зодоон”-д ороход ойрхон байна гэнэ. Энэ талаар USA Today өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр 2016 оны 12 сард Аманда Нюнезд ялагдал хүлээснээсээ хойш хараахан ямар нэгэн тулаанд ороогүй байгаа юм. Энэ тулааны өмнө нь 2015 оны 11 сард Холли Холмтой тулалдаж мөн ялагдал хүлээж байсан.

 

Холли Холмд ялагдал хүлээсэн уг тулаан нь түүний замналын 6-0 гэсэн амжилтыг бүрэн үгүй хийсэн юм. Үүнээс хойш UFC-д түүний төрлийн тулаанч тохирохгүй гэсэн яриа хүртэл гарч эхэлсэн. UFC-ийн эзэн Дана Уайт ч гэсэн түүнийг дахин ямар нэг тулааны багцад оруулаагүй.

 

Тэгвэл өнгөрөгч зун Ронда Рөүси WWE-ийн тулааны үеэр рингэнд үзэгдсэн нь түүнийг уг шоу тулаанд орох уу гэсэн асуултыг хөгжөөн дэмжигчдэд нь бий болгоод байсан. Тэгвэл өдгөө 30 настай Рөүзигийн хувьд UFC-ээс хангалттай мөнгө, нэр алдрыг олж чадсан боловч тулаанчийн хорхой дарагдах оргил үеэ хараахан дуусгаагүй байгаа юм. Гэвч жүдо суурьтай жижгэвтэр биетэй тулаанчийн хувьд өөрөөсөө чац өндөр, гардан тулаанд хамаагүй илүү хохирол учруулж чадах “шинэ үе”-ийн тулаанчдад эн зэрэгцэх хэмжээнд байхаа больсныг бид мэднэ. Харин WWE бол түүний хувьд яг тохирох газар болж байгаа талаар АНУ-ын хэвлэл мэдээллүүд бичиж байна.

 

Нөгөө талаас түүний нэр хүнд нь WWE-ийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд ч эерэгээр нөлөөлж болох талтай.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин