Мирамакс кино продьюсингийн компаний Харви Уэйнштейнтэй холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийг хэрэг АНУ-ын бүх салбарыг нөмөрч аваад байгаа билээ. Дуу дуугаа авалцан хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа салбар салбарын эмэгтэйчүүд ярьсаар байгаа юм. Тэгвэл энэ тархалт НБА-д ч гэсэн хүрч иржээ.
Энэ тал дээр анх үг нээсэн зургаан бүсгүй сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа “Бидний зургаан бүсгүйчүүд зуу, зуун эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа юм” хэмээжээ.
НБА-ын багийн эздээс Нью Иорк Никс багийн хувьцаа эзэмшигч Жэймс Долан, Милуоки Бакс багийн эздийн нэг Марк Ласри нар уг хэргийн хар дэвтэрт нэрээ бичүүлээд амжлаа. Уг хоёр бизнесмэн нь Уэйнштэйн компаний удирдах зөвлөлд мөн алба хашдаг байжээ. Тодруулбал Долан нь 2015-2016 оны хооронд, Ласри нь 2016-2017 оныг хүртэл ажиллаж байсан байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |