Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Усан спортын сургалтын төв”-д үнэ төлбөргүй хичээллэнэ
2017-12-04

Сэлэнгэ аймагт биеийн тамир, спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тохиолдуулан Биеийн тамир спортын газрын дэргэд “Усан спорт сургалтын төв” байгуулан нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.  Нийт 1000 м3 талбай бүхий 300 хүний суудалтай энэхүү усан спорт сургалтын төв нь улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад орлоо. Тус сургалтын төв нь үсрэлтийн гурваас долоон метрийн гурван тавцантай, насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр бассейнтай.

 

 

Тус усан спортын сургалтын төвтэй аймгийн Онцгой байдлын газар хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчид сургалтын төвд үйлчлүүлэгсдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм. Харин газрын алба хаагчид долоо хоногийн хоёр өдөр сургалтын төвд үнэ төлбөргүйгээр сургалтад хамрагдахаар болсон байна.

 

 

Сэлэнгэ аймгийн хувьд томоохон гол, мөрөн, нуур ихтэй. Гол усны ослын дуудлагууд ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс  аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, усны гүн дэх аврах ажиллагааны бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх нөхцөл бүрдэж байгаад аврагчид баяртай байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
ard:
Ulaanbaatariin tuv bassein ingej hyyhdyydee hamryylaisaa.
2017-12-04