Жүдо бөхийг үндэслэгч, дэлхийн нэрт соён гэгээрүүлэгч Жигоро Каногийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн анхны эрэгтэй Монгол жүдоч ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар боллоо.
ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин багийн ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий хошой 5-р байрт, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар БНСУ, Румын, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод нутаг нэгт ОУХМ Н.Дагвасүрэнг ялж финалд шалгарсан. Улмаар аваргын төлөө БНСУ-ын Ли Сун-Хог өчих мэхээр ялж түүхэн амжилтанд хүрлээ.
Уншиж байна |