Мэргэжлийн боксчин Флойд Мэйвэдэрийн гэрт хулгай оржээ. Калифорн мужийн цагдааийн газар уг хэрэг дээр ажиллаж байгаа юм байна. Мэргэжлийн боксын ялагдашгүй тулаанчийн Бэвэрли Хиллс дэх гэрт өнгөрсөн долоо хоногийн эхээр уг хэрэг болсон гэж албаныхан мэдэгдэв.
Хэрэг болсон талаарх дуудлага анх Мягмар гаригт Бэвэрли Хиллсийн Цагдаагийн Газарт ирсэн байна. Уг хэрэг гарах үеэр түүний гэр эзэнгүй байсан аж. Хэрэг дээр ажиллаж буй цагдаагийн байгууллагын олж тогтоосноор түүний гэрээс гар тээш болон нүдний шил гинж цаг гэх мэт овор багатай эд зүйлс алга болсон байна. Одоогийн байдлаар алга болсон зүйлсийн үнийн дүнг хараахан нарийвчлан гаргаагүй байгаа гэв. Гэхдээ ойролцоогоор 20 сая ам.долларын үнэ өртөг бүхий эд зүйлс байсан гэж таамаглаж байгаа юм.
Мөн уг хэрэгтэй холбоотой хэрэгт сэжигтэн холбогдогчийг олж тогтоогоогүй байгаа аж.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |