Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Харүмафүжи зодог тайлахаа албан ёсоор зарлалаа
2017-11-29

 

10 сарын 26-нд шөнийн цэнгээний газарт Таканойва А.Баасандоржийг цохиж гэмтээсэнтэй холбоотой хэргээр Японы сүмо бөхийн ёкозуна нарын зөвлөл болон мэргэжлийн сүмо бөхийн холбооноос түүнийг зодог тайлах, эсвэл холбооны зүгээс барилдаанд оролцох эрхийг хасах гэсэн сонголт өгөөд байсан юм.  Үүнээс улбаалж өнөөдөр өглөө сүмо бөхийн холбоонд зодог тайлах хүсэлтээ өгч, 13 цагт хэвлэлийн бага хурал зарлаад байсан юм.

 

Уг хэвлэлийн бага хурлын үеэр сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж болон түүний дэвжээний багш Асахифүжи нар сэтгүүлчдэд зодог тайлах шийдвэрийн талаар ярьсан юм. Хэвлэлийн бага хуралд Японы хэвлэл мэдээллийн 140 гаруй сэтгүүлчид ирсэн байлаа. Ингээд хэвлэлийн бага хурлын үеэр багш Асахифүжи нь Харүмафүжиг өмнө нь бэлтгэлээ шаргуу хийж, хөдөлмөрлөж, нийгэмд чиглэсэн олон нийтийн сайн дурын ажилд ч ихээр оролцдлг байсныг дурьдаад өмнө нь ганц ч удаа архи ууж агсан согтуу тавьж байгаагүй гэв. Харин Харүмафүжи аварга болсон явдалд өөрийн дэмжигчид болон нийт сүмо сонирхогчид, энгийн иргэдээс уучлал гуйлаа.

 

Мөн зодог тайлах болсон шийдвэрээ багштайгаа ярилцаад аварга хүний хариуцлагыг ухамсарлаад уг шийдвэрийг гаргасан гэв. Мэдээж хэрэг уг шийдвэрээ 11 сарын башё үргэлжилж байхад зарлах боломжгүй байсан учраас башё дууссаны дараа зарлаж байгаа гэв. Харин болсон явдлын тухай асуусан сэтгүүлчийн асуултанд сүмогийн ертөнц бол ах нь сургаж, дүү нь сонсож, хойч үедээ уламжлалаа өвлүүлдэг спорт гэдгийг дурьдаад өнөөг хүртэл үүнийг хичээж байсан боловч Таканойвад үүнийг ойлгуулах гэж байх үеэрээ уг болчимгүй үйлдлийг гаргасан гэв.

 

Мөн 16 настай байхад Япон улсад ирснээс хойш дэмжиж, зааж сургаж байсан багш, дэмжигчдэд баярлалаа гэдгээ уламжлаад, дахин уучлал гуйсан юм. Мөн сүмогийн ертөнцөд өнгөрүүлсэн 17 жил хамгийн сайхан цаг үе байсан гэдгийг удаа дарааллан дурьдаж байв. Мөн 17 жил барилдсаны эцэст ийм маягаар сүмогоос холдож байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлээд багшийнхаа  ачийг ямар нэгэн байдлаар хариулна гэдгээ ч дурьдав. Мөн Таканойваг санаатайгаар гэмтээгээгүй гэдгээ илэрхийлээд, сургах гэж байхад ийм зүйл болсон гэдгийг зөвөөр ойлгохыг хүсэж байв. Ингээд эцэст нь Хакүхо М.Даваажаргалын башёгийн төгсгөлд хэлсэн Таканойва болон Харүмафүжи хоёрыг дахин барилдахыг харахыг хүсэж байна гэсэн үгэнд маш их баярласан гэдгээ уламжлав.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Sogtuu Zagaa:
Byambadorzoo chamaig yamar avarga gedeg yum ve. Tiim mundag yum garaaraa zodoldoh yasan ve. Sileer hun cohino gedeg bol er hunii archaagui zan suu. Mongol kino deer gardag Byambadorzoo chi Tugzil bolzee. Hodoo garaj malaa mallaa. Amzilt husie
2017-12-04
unshigch:
nydnii bulai bolson ene baahan mongol guilgachin sagsuu amitdiig bygdiig ni japan-aas zailuulaachaa. oort ni mongo ner hynd, mongo, hool ogson hymyysiig yzen yadaj doromjlon doromjlon ene guilgachid yagaad tend baigaad baidag um be. tend bai gej hen ch albadaagyi biz dee
2017-11-30
Мөнхжаргал:
Ах нь сургадаг гээд ингэж харгислаж болохгүй шүү дээ. Сумогийн харгис ертөнцийн нүүр царай ч илчлэгдэж байна.
2017-11-29
Мөнхжаргал:
Тийм ээ. Зодог тайлсан хоёр нь ийм байдаг.
2017-11-29
Зочин:
japan sumoch Hakuhogiin zam shuluudaw. Ehleed ASA daraa ni AMA
2017-11-29
Зочин:
Khunii tolgoi ruu shileer tsokhidog huchten bj bolokh u
2017-11-29
Зочин:
Улсын нэр сүрийг унагаагч Таканахана түүний шавь хэн билээ нэг дэвжээний алчуур нөхөр хоёр таарсан тар шуудайнууд. Монгол улсаа сурталчилж явсан хүчирхэг хүүг нутаг буцаачихлаа
2017-11-29
ZOCHIN:
HAIRAN SAIHAN ZALUU G TARHINII GEMTELTEI BOLGOCHIHSON BOL ,L GEJ HARAMSAJIINADAA. TUUNEES BYMBADORJ SHIG ZALUUS MONGOLD OLON BAIGAA SHUU.HUN NEREE TOGOS ODOO N GEDEG YM.
2017-11-29
Зочин:
Avarga hunii uhamsar gene....hojimdson uhamsar....
2017-11-29
Зочин:
Haramsaltai....Avarga bolood l mundag yavj baigaad l dandaa zodoon tangaigaasaa bolj zodog taildag ene ichgevter yavdal AMA-r duusgavar boloosoi..daraa daraagiin avarguud mini zodog uuniig hicheej zodog tailsan ch ner turteigeer tailaasai.. hojim Davgaa bolon ene avarga 2 shig ter chin tanhairch zodoldoj baigaad zodog tailah bolson gej helegdehguigeer......
2017-11-29
Мөнхжаргал:
Тийм ээ. Зодог тайлсан хоёр нь ийм байдаг.
Зочин:
Gemt heregten uhesnii avarga
2017-11-29
!!:
Hoogdono gedeg shiwshigtei shuu Ter saihan buyantai ornii buyan daasangui dee Dawga Byambadorj hoer MOngolchuudiinhaa nuurluu yaj harna daa !!
2017-11-29
Sumod baigaa byh Mongol behchyyd anhaarch yabaasa:
Hairan abraga mini!tamiin togoonii Mongolchyyd ter dyndaa Mongol zan syrtahyyn chini ah zah tahimdyy yosiig anzaarch yabah yostoi bilee!
2017-11-29
Зочин:
jjajs
2017-11-29