Энэ долоо хоногт болсон боксын нэгэн тулаан бокс сонирхогч хүн бүрийг алмайруулсан юм. Хоёрхон жилийн өмнө ресторанд гэдсэндээ буудуулж байсан Германы боксчин, WBA холбооны тулаанч Мануэль Чарр дэлхийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр өөрийнхөө 31 дэх ялалтыг авснаас гадна 85 жил хүлээсэн дэлхийн аварга хэмээх алдрыг Герман улсад авч ирлээ.
Тэгвэл үүнээс хоёр хоногийн дараа түүний дараагийн тулааны талаархи мэдээ гараад эхэлжээ. Өдгөө 33 настай Германы боксчинтой нүүр тулах дараагийн тулаанч нь WBA холбооны чансаанд гурав дугаар байранд эрэмбэлэгдэж буй Пүэрто Рико боксчин Окендо Фрес байх бололтой. Энэ талаар WBA холбооноос мэдээлжээ. Тулаанчид харилцан тохиролцох шатандаа уг тулааны явц явж байна гэв. Одоогоор мэдэгдэж байгаа зүйл гэвэл 12 сарын 22-оос өмнө талууд тохиролцоонд хүрэх ёстой аж. Мөн уг тулаан нь хоёр тамирчинд асар их мөнгө олох боломжтой том тулаан учраас нийт бооцоог 50, 50 хувиар хувааж авах төлөвтэй байна гэж эх сурвалжууд таамаглаж байна.
Германы боксчин Чарр нь нийт 35 тулаанаас 4 удаа л ялагдал амсаж байсан юм. Үүнийхээ арван долоог нь хүнд цохилтоор хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байжээ. Харин Фрес нь нийт 45 тулаанд орж байснаас 8 хожигдож байсан юм. Ялсан тулааныхаа хорин дөрвийг нь хугацаанаас нь өмнө дутуу гаргаж байлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |