Холимог тулаанч Александр Густафссон мөрөндөө мэс ажилбар хийлгэжээ. Тэрбээр энэ гэмтлийн зургаа тавьснаар мэс ажилбарт орсон гэдэг нь ил болоод байгаа юм. Ингэснээр нэг хэсэгтээ тулаанд орох боломжгүй болжээ.
Холимог тулааны UFC-ийн UFC-220 багц тулаан Бостон хотод нэгдүгээр сарын 20-эд болох товтой байсан. Уг тулааны үеэр Густафссоны жингийн аварга тулаанч болох Даниел Кормиер болон чансааны хоёр дугаарт эрэмбэлэгдэж байгаа Волкан Оездемир нар тулалдахаар анхлан товлоод байсан билээ. Харамсалтай нь Оездемир Флорида мужид баривчлагдан, цагдаагийн байгууллагаар шалгагдаж буйн улмаас тулаандаа оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байлаа.
Үүнээс улбаалж түүнийг орлох дараагийн хүнээр Александр Густаффсон сонгогдоод байсан юм. Гэвч саяхан цацагдсан уг зурагнаас улбаалж Швед тулаанч Густаффсон ч Даниел Кормиерын эсрэг зогсох боломжгүй болоод байна. Сүүлийн хэдэн сарын турш өөрийг нь зовоож байсан мөрний гэмтлээс болж мэс ажилбар хийлгэсэнээс болж хэзээ бэлтгэлдээ орох нь хүртэл эргэлзээтэй болжээ. Түүний эдгэрэлт удаан байгаа учраас 2 сарын дараа болох тулааны үеэр бэлэн болох боломжгүй гэхэд болохоор болжээ.
Харин UFC-ийн зүгээс Кормиерийн эсрэг Оездемир болон Густафссон нар тулалдах боломж байгаа эсэхээс үл хамаарч товлосон тулааныг өөр хэн нэгэнтэй ч хамаагүй зохиох бололтой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |