Оффрөүд ангилалын олон улсын тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод болно. Энэ талаар өнгөрөгч бямба гаригт албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Уг уралдаанд оролцохоор 120 гаруй гадна дотны бартаат замын машин сонирхогчид бүртгүүлээд байгаа гэнэ. Нийтдээ 20 гаруй багийн төлөөлөл болсон эдгээр тамирчид цагтай төрлөөр өрсөлдөх ажээ.
Уг уралдаан болох талбай нь нийт 10 га бөгөөд уралдааны тойрог бүр 3 км үргэлжилэхээр зохион байгуулалттай юм байна. Мөн зохион байгуулагчдын тооцоолж буйгаар 10000 гаруй үзэгч ирж уг тэмцээнийг үзэж сонирхох төлөвтэй байгаа аж. Уг уралдаан нь Хөлөнбуйр хотын цасны баяр хэмээх цогц арга хэмжээний нэг хэсэг болж зохиогдож байгаагаас гадна -20 хэмийн хүйтэнд болж буйгаараа онцлогтой.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |