Дэнвер Наггэтс багийн од Пол Милсаппын хагалгаа амжилттай боллоо. Өнгөрсөн долоо хоногт бугуйндаа авсан гэмтлийн улмаас болж мэс ажилбар хийлгэж болзошгүй гэгдээд байсан Пол Миллсапын мэс ажилбар амжилттай болжээ. Тэрбээр уг мэс ажилбарт орохгүй байх аргыг судалж байгаа гэж байсан ч ийнхүү хагалгаанд орсноор 3 сар талбайд гарах боломжгүй болж байгаа юм.
Өнгөрөгч зун 3 жилийн гэрээгээр тус багт ирж, Дэнверийг хасагдах шатны баг болгоно гэж байсан Миллсап ийнхүү бүх оддын тоглолтын үе хүртэл багаа хажуугийн суудлаас дэмжихээр болж байна. Одоогийн байдлаар Наггэтс бүсийнхээ 6-р байранд бичигдэж байгаа бөгөөд зэрлэг өрнөд бүсийн Юта Жазз, Лос Анжелэс Клиппэрс, Мемфис Грийзлийс зэрэг багууд ч гэмтэл бэртэлтэй улирлыг үдэж байгаа билээ.
Түүний эзгүйд мэдээж хэрэг багийн ачаалал Никола Иокичын нуруун дээр ирж байгаа юм. Милсаппыг орлож Вилсон Чандлэр болон Кэннит Фарийд нарийн тоглогчид талбайд олон минутыг өнгөрөөх төлөвтэй байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |