АБА-ын гурван удаагийн бүх одод, Портлэнд Трэйлблэйзэрс багийн тайлбарлагчаар он удаан ажилласан “Ёжтой” хочит Стив Жонс 75 насандаа амьсгал хураажээ. Тэрээр сүүлийн жилүүдэд өвчинтэйгээ тэмцэж байсан юм.
Тэрээр АБА-д 8 улирлыг өнгөрүүлэхдээ Оаклэнд, Нью Орлеанс, Мемфис, Даллас, Каролина, Дэнвер, Сэнт Луис зэрэг багуудад тоглох хугацаандаа 16 оноог дунджаар түүж, гурван ч удаа бүх одод болж байсан нэгэн билээ. Харин замналынхаа сүүлийн жилүүдэд тэрээр НБА-д, тэр дундаа Портлэнд Трэйлблэйзэрс багт хүчин зүтгэж байсан юм. Тэрээр Портлэнд хотод төрж өссөнөөс гадна сагсан бөмбөгчний дараах амьдралдаа 26 жил уг багийн телевизийн тайлбарыг хийж байсан билээ. Энэ хугацаандаа ESPN, TNT, NBC телевизүүдэд гэрээгээр ажиллаж байжээ.
Түүнийг нас барсантай холбоотойгоор НБА-ын коммисар Адам Силвэр “НБА-ын гэр бүл маань өнөөдөр АБА-ын бүх одод, НБА-ын Портлэнд Трэйлблэйзэрс багийн, мөн НБА-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг тайлбарлагч “Ёжтой” Стив Жонсыг зуурдаар алдаж, уй гашууд автлаа. Гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж сэтгүүлчидтэй эмгэнэлээ хуваалцжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |