Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн тэмцээнүүдийн нэг Английн Премьер лиг жил ирэх бүрт санхүүгийн үзүүлэлтээ ахиулсаар байгаа. Өндөр үнэтэй телевизийн гэрээнүүд болон бусад олон эх үүсвэрээс орж ирэх их хэмжээний мөнгө энэ лигийн багуудын санхүүгийн чадавхийг өсгөсөөр байна.
Тэгвэл энэ жил тус лигийн тоглогчдын долоо хоногийн дундаж цалин анх удаа 50.000 фунтээс давжээ. Тодруулбал 50817 фунт болсон байна. Энэ нь Английн дээд лигийн түүхэнд анх удаа тохиолдож байгаа үзүүлэлт болсон аж. Лигийн дүрэм ёсоор багийн улирлын бүрэлдэхүүнд нийт 25 тоглогч багтдаг. Иймээс 20 багийн 500 орчим тоглогч энэ лигт өрсөлдөж байгаа юм.
Сонирхуулахад энэ улиралд хамгийн өндөр цалин авч байгаа Премьер лигийн тоглогч нь Пол Погба аж. Франц залуугийн хувьд алдарт Манчестер Юнайтед клубээс долоо хоногийн 290 мянган фунтын цалин авч байна. Тэгвэл энэ жил хамгийн бага цалин авч байгаа тоглогч нь Мидлсбро клубын хамгаалагч Бэн Гибсон юм. Тэрбээр долоо хоногийн 3600 фунт авч байгаа нь энэ жилийн хамгийн доод үзүүлэлт болж байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |