Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Шигшээ багийн эмч бэлгийн мөлжлөг хийсэн хэргээр хоригдоно
2017-11-24

 

Америкийн Нэгдсэн Улсын гимнастикийн шигшээ багийн болон Мичиган мужийн их сургуульд багийн эмчээр ажиллаж байсан Лэрри Нассэр удаа дараагийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 25 буюу түүнээс дээш жилийн хорих ял авлаа. Тэрбээр 7 охинд бэлгийн дарамт үзүүлсэн гэж эх сурвалжууд тогтоогоод байгаа юм. Мөн тэрбээр өмнө нь адил төстэй хэргээр шалгагдаж байсан аж. Тэр үед холбогдох хэрэгт 125 эмэгтэй нэр холбогдож байжээ.

 

Олимпын зэрэглэлийн тамирчид болох Эли Райсман болон МаКаяла Мэрони нарын нэр ч түүнтэй холбоотой уг хэрэгт байгаа юм. Анх энэ талаар Райсман нь CBS телевизийн ярилцлагын үеэр Жон ЛаПүүктэй 60 минутын турш ярилцах үеэрээ хуваалцсан байна.

 

“Би бодлоо ч цэгцэлж чадахгүй байсан. Өөрөө ч итгэж чадахгүй, итгэхийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй үе байдаг. Гэхдээ юу гээч, би бэлгийн дарамтад өртөж байсан хохирогч гэж хэлнэ. Өөр дээрээ бодож үзэхэд ч амар зүйл биш” гэж Райсман уг ярилцлагын үеэр ярьжээ.

 

Шүүх тогтоох байгууллагын зүгээс түүнд одоогийн байдлаар 25 жилийг төлөвлөөд байгаа боловч шүүгчийн зүгээс 40 жил хүртэл болгох боломж байгаа аж.

 

Түүнийг гэмтэл авсан охидод эмчилгээ хийх үеэрээ биед нь таагүй байдлаар хүрч, илж таалж байсан гэж нэгэн хохирогч охин мэдүүлэгтээ дурьдсан нь наад захын хэрэг гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн үүнийг эмчилгээний нэг хэсэг гэж итгүүлэхийг оролдож байсан гэнэ. Мөн 2011 онд болсон ДАШТ-ий үеэр Нассэр нь Мэронид нойрсуулах эм өгч, буудлынхаа өрөөнд оролдсон аж. Энэ талаараа Мэрони өөрийн твиттер хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр “15 настай байхад минь миний амьдралын хамгийн аймшигтай үдэш тохиож байсан. Тэр надад нойрсуулах эм өгсөн. Харин санаж байгаа дараагийн зүйл гэвэл бид хоёр хоёулахнаа түүний зочид буудлын өрөөнд, эмчилгээ хийлгэж байсан. Би тэр орой амиа хорлоё ч гэж бодож байсан” гэж жиргээндээ дурьджээ.

 

Нассэл нь мөн холбооны шүүхэд үүнээс өөр нэг хэргээр шалгагдаж, буруутгагдаад байгаа юм. Түүнтэй холбоотой энэ хэрэг нь бага насны хүүхдийг порно кинонд ашигласан гэх хэрэг юм. Энэ хэрэгтээ тэрбээр 12 сард ял сонсох ажээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайханы заваан юмыг дэлгэвэл ой гутмаар юм байгаа
2017-11-25
Zochin:
ёстой. иймэрхүү мэдээлэл мэдээлэхээ болимоор юм. зарим тэнэгүүд нь хэрэгжүүлэх гэж оролдвол яана. гадныхны буруу үйлдлийг Монголд дэлгэрүүлэх гээгүй бол болимоор юм
2017-11-24
Зочин:
Bidend yamar hamaa bnaa
2017-11-24