Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Бразилын хөлбөмбөгийн од хүчингийн хэрэгт буруутгагдлаа
2017-11-24

 

Италийн Милан хотын шүүхээс Бразилын сүпер од Робиньюд бүлэг хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр 9 жил хорих ял шийтгэлээ. Энэ хэргийн талаар анх ANSA буюу Италийн хамгийн том  мэдээллийн агентлаг мэдээлсэн юм.

 

АС Милан болон Манчестер Сити багуудад хүчин зүтгэж байсан довтлогчийн хувьд 2013 оны 1 сарын 22-нд 22 настай эмэгтэйд шөнийн цэнгээний газар хүч хэрэглэсэн 6  хүний нэг нь байсан аж. Робиньюгийн хувьд 2010-2015 оны хооронд Милан клубт тоглож байсан билээ. Одоо харин Атлетико Минейро клубт тоглож байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард Колумбын шигшээгийн эсрэг Бразилын бүрэлдэхүүнд хамгийн сүүлийн тоглолтдоо оролцсон билээ.

 

Уг хэрэгт түүнээс гадна 5 Бразил эр байсан бөгөөд эх сурвалжууд одоогоор тэднийг нууцалж байгаа юм. Харин Робинью болон түүний хуульч нар энэ хэрэгт Робиньюг хамааралгүй гэдгийг удаа дарааллан мэдэгдээд байгаа аж. Улмаар хэрвээ Италийн шүүхээр шийдэгдэх болвол 2 ч шатны давж заалдах эрх тэдэнд бий гэдгийг онцлон тэмдэглээд байна.

 

Эцсийн байдлаар хэрэг шийдэгдэж дуусаагүй байгаа боловч анхан шатны байдлаар хохирогч бүсгүйд сэтгэл санааны хохирол болгож 60000 евро төлөх торгууль тогтоогоод байгаа аж. Хохирогч бүсгүйн хувьд 22 настай Албани бүсгүй байсан юм.

 

Хэдийгээр Италийн шүүхээр орвол анхан шатнаас 9 жил хүртэлх хоригдох ял сонсох боловч Робинью нь одоогийн байдлаар Бразилийн Атлетико Минейро клубт 2 жилийн гэрээтэй тоглож байгаан дээр Бразилын иргэншилтэй учраас Италийн шүүхэд шилжүүлэх эсэхийг Бразилын орон нутгийн шүүх эрх мэдэлтнүүд шийдэх бололтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Шигшээ багийн гол хүн шүү дээ.
2017-11-27