Дэнвэр Наггэтс багийн хүчний довтлогч Пол Милсап 3 сар талбайд гарах боломжгүй боллоо. Лэйкэрсийн эсрэг тоглолтын үеэр тэрбээр талбайг орхин явсан бөгөөд рентгэн шинжилгээгээр ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй юм. Гэсэн хэдий боловч түүнийг дараагийн тоглолтод өнжүүлсэн билээ. Тэгвэл дахин шинжилгээ өгснөөр гарандаа мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон нь тодорхой болжээ. Лигийн хамгийн найдвартай эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг мэс ажилбараас илаарших хугацаа нь 3 сар гэнэ.
Тэрбээр энэ жил 3 жилийн 90 саяын цалингаар Дэнвэр Наггэтс багт ирсэн бөгөөд талбай дээр хамгийн үр бүтээлтэй тоглож байсан билээ. Замналынхаа турш тэрбээр Юта Жазз болон Атланта Хокс багуудын бүрэлдэхүүнд тоглож 15.3 оноо 6.2 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа юм.
Түүнийг гэмтэлтэй байх хугацаанд Трэй Лайлс болон Кэннит Фарийд нар орлон тоглож байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |