Английн Премьер лигийн Вест Бромвич клуб энэ улирлыг тун тааруу үзүүлэлттэй үргэлжлүүлж байгаа. Хамгийн сүүлд тэд Челсиг талбайдаа хүлээн авч 0:4 харьцаатай ялагдал хүлээснээр хүснэгтийн 17-р байр руу уруудсан юм. Өөрөөр хэлбэл тэд хасагдах бүсэд тун ойрхон болоод байна.
Тэгвэл багийн удирдлагууд энэхүү тааруу үзүүлэлтэд цэг тавихаар шийдэж багийн ерөнхий менежер Тони Пулисийг ажлаас нь халлаа. Ингэснээр тэрбээр энэ улиралд Премьер лигийн багаас халагдсан 5 дахь дасгалжуулагч болсон юм. Уэльс мэргэжилтэн 2015 оноос хойш Вест Бромвичийг удирдахдаа тэрбээр 121 тоглолт хийж 36 хожил, 49 хожигдол, 36 тэнцээтэй гарч ирсэн юм.
Одоогоор Вест Бромвич клубын менежерийн үүргийг туслах дасгалжуулагч Гари Мегсон гүйцэтгэж байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |