Дэлхийн хүнд жингийн аварга асан, боксчин Дэвид Хэй ноцтой осолд орсны улмаас дараа сард болох байсан Тони Бельюгийн эсрэг тулаан хойшлогдлоо. Өнгөрсөн гуравдугаар сард болсон хоёр тулаанчийн эхний туланы 11 дэх раундад Белью өрсөлдөгчөө буулган авснаас хойш энэ хоёрын даага нэхэх тулаан 12 сарын 17-нд болох тов гараад байсан юм. Харамсалтай нь уг тулаан ирэх оны 3 сар хүртэл хойшлогдох болсон байна.
Хэй нь шатан дээр бэлтгэл хийж байх үедээ санамсаргүй байдлаар унаж осолдсоноос гарын хоёр толгойт булчиндаа гэмтэл авсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. “Тони Бельюн эсрэг тулаан маань 2018 оны 3 сарын 24 эсвэл 5 сарын 5 хүртэл хойшилж байгааг сэтгүүлчдэд мэдэгдэж байгаадаа харамсаж байна. Өмнө нь хэдэн зуун удаа ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй шаттай бэлтгэлийн үеэрээ ийм гэмтэл авчихлаа. Хөл алдаж унах үеэрээ шатны бариулаас зуурах гэж байгаад гарын хоёр толгойт булчингаа гэмтээсэн байна. Үүнээс болж мэс ажилбарт орох шаардлагатай байгаа ч эмч нар болон нөхөн сэргээх заслын эмч нар намайг хоёр долоо хоногийн дараагаас бүрэн илааршаад зогсохгүй бэлтгэлдээ орж ч болно гэж хэлсэн. Би Тонигоос, түүний гэр бүлээс болон бид хоёрын тулааныг хүлээж байсан үзэгчдийн хүлээлтийг нураасандаа хүлцэл өчиж байна” гэж өдгөө 37 настай Хэй хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлсэн байна.
Харин энэ хэрэгтэй холбоотойгоор Британий өөр нэг боксчин болох Тайсон Фүри Бельютэй тулалдах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Фүригийн хувьд сэргээшийн эсрэг байгууллагын хоригийг дуусмагц буюу дараа жилээс тулалдах боломжтой болж байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |