Мэргэжлийн боксын хэллэгээр “Нокаут гэдэг нь тамирчин биедээ цохиулсны улмаас толгой нь эргэж, хөдөлгөөний баримжаагаа хэсэгчлэн буюу бүрэн алдах, эсвэл ухаан алдахыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл боксын ертөнцөд хүнд цохилтууд олон тохиолддог ч маш хурдан хугацаанд хийгдсэн цохилт цөөхөн байдаг.
Харин өнгөрөн ням гарагт Хойд Ирландын Белфаст хотод болсон нэгэн тулааны үеэр Мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн хурдан нокаут хийгджээ. Энэ нь ӨАБНУ-ын тамирчин, WBO холбооны -53 кг жингийн аварга Золани Тете түүний нутаг нэгт залуу тулаанч Сибонисо Гоня нарын өрсөлдөөн байлаа.
Уг тоглолт ердөө 11 секундэнд дууссан бөгөөд цол хамгаалагч Золани Тете эхний цохилтоороо өрөлдөгчөө унагасан аж. Улмаар энэхүү ялалт нь мэргэжлийн боксын түүхэн дэх хамгийн хурдан нокаутаар бүртгэгдсэн байна.
Г.Баяраа
Уншиж байна |