Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Харүмафүжигийн асуудлаар Японы хэвлэлүүд хоёр хуваагджээ
2017-11-20

 

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Кохэй буюу Д.Бямбадорж аваргатай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногийн спортын ертөнцөд үүссэн хамгийн томоохон сенсациудын нэг байлаа. Нутаг нэгт сүмоч Таканойва А.Баасандоржийг шар айрагны, эсвэл сакэ буюу архины шилээр цохиж гэмтээсэн гэх уг хэрэгт сүмо бөх сонирхогч хүн бүр анхаарал хандуулж байгаа.

 

Ямартай ч Монгол бөхчүүд нийлж зугаацсан нь үнэн, мөн Таканойваг аварга цохьсон нь үнэн гэдгийг удаа дараагийн мэдээнээс бид хангалттай харж байгаа. Хэдийгээр яг тухайн цаг үед юу болсныг хэрэгт холбогдоод буй манай хоёр сүмоч хэн хэн нь дэлгэрэнгүй яриагүй боловч хэд хэдэн яриа амралтын өдрүүдэд чих дэлсээд амжлаа.

 

Эхлээд сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы хэвлэл мэдээллээр дамжуулж сүмо бөхийн холбоо болон А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагаас уучлал хүсээд “Болсон хэрэгт харамсаж байна. Би тэдэнтэй хамт байсан” гэсэн боловч шар айрагны шилээр цохисон гэдгийг үгүйсгэсэн юм. Тэрбээр өгүүлэхдээ “Хэвлэл мэдээллээр яриад байгаа шиг шар айрагны шилээр цохиогүй. Шар айрагны шил барьж авсан боловч гараас нь мултарч унасан. Тэднийг салгахад Харүмафүжи өрөөнөөс гарч явсан” гэжээ.

 

 

Харин А.Баасандоржийн ах А.Лувсан энэ хэрэгт Харүмафүжи аваргыг сакэ буюу японы архин шилээр цохисон. Үүнээс бол тархи доргиж, гавлын яс нь цуурсан. Мөн чихний гадна суваг гэмтсэн учраас эмнэлэгээр эмчлүүлж байгаа гэж Монголын хэвлэлүүдэд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр мөн аваргыг зодог тайлуулах хүсэл А.Баасандоржид ч тэр, өөрт нь ч тэр байхгүй байгаагаа илэрхийлээд, гар утсаараа мессэж бичээд буцаагаад хийх хооронд л ийм юм болсон бололтой гэж ээ. Харамсалтай нь А.Баасандорж ч өөрөө болсон хэргийн талаар төдийлөн ам нээх дургүй байгаа гэв. Харин уг хэргийг А.Баасандоржийн багш Таканохана анх мэдээд цагдаад өргөдөл өгсөн гэнэ. А.Баасандоржийн хувьд хэргийг хав дараад өнгөрөх бодолтой байсан гэж А.Лувсан өгүүлжээ. 10 сарын 25-нд болсон уг хэргийн дараа А.Баасандорж орон нутгийн эмнэлэгт толгойдоо оёо тавиулсан агаад багш нь түүнийг нь анзаарснаас хэрэг явдал дэвэрсэн бололтой.

 

Энэ бүхнээс шалтгаалж Монголчууд хоёр хуваагдаад байгаа билээ. Зарим нэгэн нь эрчүүдийн хооронд үйл ойлголцол, гар зөрүүлэх зүйл болж байдаг. Харүмафүжи аваргыг ийм зүйл хийсэн гэдэгт итгэхгүй байна гэх хандлагатай байгаа бол нөгөө талд нь А.Баасандоржийн эрүүл мэнд яригдаж байгаа учраас аваргын буруу гэх өнцгөөс асуудлыг харж байна.

 

Харин энэ бүхний араас амралтын өдрүүдээр бас нэгэн мэдээлэл гарлаа. Японы спортын Никан сонинд гарсан уг мэдээлэлд асуудлыг удахгүй болох сүмо бөхийн холбооны ээлжит сонгуультай холбоотой гэжээ. Тодруулбал удахгүй болох уг сонгуульд Харүмафүжи аваргын дэвжээний багш нь өрсөлдөж байгаа аж. Харин Таканохана аварга уг сонгуулийг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд асуудлын гал дээр тос нэмж байна гэсэн утга бүхий нийтлэл гарсан байна. Мөн дээрх сонин өгүүлснээр хэрэг явдал 9 сарын башётой холбоотой гэнэ. Уг башё дууссаны дараа Таканойва болон Монголын гурван сүмоч болон Монголоос ирсэн Хакухо аваргын найз гэх хүмүүс нийлж дарвисан бололтой. Энэ үеэр Таканойва согтуудаа “Би Хакухог ялсан. Одоо та нарын үе өнгөрч байна. Бидний үе эхэлж байна” гэж хэлсэн байна. Тэрбээр 9 сарын башёгийн 14 дэх өдөр Хакухо аваргыг ялсан аж. Харин үүнийг нь сонссон аварга Хакухо М.Даваажаргалын найз нь болсон зүйлийг аваргад ярьсан байна. Улмаар 10 сарын 25-нд буюу хэрэг гардаг өдөр Хакухо аварга цуг сууж байхдаа Таканойвад “наад үг хэлээ анхаарч бай” хэмээн хэлсэн гэнэ. Харин энэ үед нь А.Баасандорж утсаа оролдож таарсан нь Харүмафүжид таалагдаагүй бололтой. Түүний байгаа байдал таалагдаагүй учраас аварга түүнийг цохьжээ гэсэн утгатай мэдээлэл гарсан нь ийм учиртай аж. Харин 11 сарын 17-нд гарсан эмнэлгийн дүгнэлтээр А.Баасандоржийн биед ноцтой хүнд гэмтэлгүй гэсэн дүгнэлт гараад байгаа юм. 

 

 

Энэ бүхнээс харахад Монголд ч гэлтгүй Японд ч гэсэн сэтгүүлчид болон иргэд хоёр хуваагдаад байгаа бололтой. Харин сүмо бөхөөр дагнан бичдэг гадны сэтгүүлч нар аварга хүнээс ийм зохисгүй үйлдэл гарсан нь сүмо бөхийн үлгэр жишээ болох ёстой хүний хэм хэмжээг зөрчсөн үйлдэл мөн хэмээгээд өмнө нь цолны ялгаанаас болж залуу бөхчүүд хохирч, амь насаа алдах тохиолдол хүртэл байсныг дурьдаж байгаа юм.

 

Харүмафүжи аварга уг хэрэгтэй холбоотойгоор, мөн тохойны өрөвслийн улмаас 11 сарын тэмцээнийг өнжөөд байна. Харин асуудал зодог тайлах хэмжээнд хүртэл болох эсэхийг сүмо бөхийн холбооны эрхмүүд хуралдаад шийдэх биз.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Muu noxoi:
Yoo uxsen xoinoo. Gants tsoxio l biz davartsan batsaanuud xenii zamaar xezee xaana ochchood sagaad baina daa. Baidag gazraa baij bolno shuu. Avarguudiin umnu dugarch baij amid uldsendee bayarlaj uz. Chi Mongold irex nuurgui nusan bandi. Naad Avarguud chini xuls, tsus, nulims, tevcheeree barj udii zeregt Mongoliin neriig avch yavaa yum gulug mini.
2017-11-21
Уншигч:
Ердөө л монголыг монголоор нь бариулна гэж энэ дээ. Өөрсдөө барахгүй болохоор хооронд нь алалцуулж байна. Эцэст нь бид тамын тогоондоо гэгч юутай үнэн бэ.
2017-11-20
Зочин:
Өлбийсөн муу мангар бацааныг эвтэйхэн муриад зайлуулахгүй дээ
2017-11-20
zochin:
negent hund gar hursen uchir ene ni buruudad yavchihaj bgan ..
2017-11-20
иргэн:
Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг Монголчууд явсан газар ийм л болж байна даа. Том цол, Ах захаа хүндэлдэггүй хүний буруу байна даа.
2017-11-20
Зочин:
Явж явж авгайчууд шиг хов зөөсөн нэг балай гарын гайгаар ийм юм болж дээ.
2017-11-20
Зочин:
Баасандоржийн 2 аваргад хийсэн ам мэхийг ашиглаж түүний багш Такахано сумогийн холбооны ерөнхийлөгч болох гэж сэтгэж сенсаац үүсгэжээ.
2017-11-20