Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт хоёр ч тойргийн тоглолтоор үргэлжилсэн. Ажлын өдрүүдээр VII тойргийн тоглолтууд болсон бол бямба, ням гарагуудад VIII тойргийн тоглолтууд боллоо. Сүүлийн тойргийн шилдэг тоглогчийн нэр өчигдөр тодорсон байна. Энэ тойргийн шилдэг тоглогчоор Грекийн Панатинайкос багийн хамгаалагч Ник Калатес шалгарсан байна.
Нэгэн үе NBA-д хүч үзэж явсан Грек залуу энэ тойрогт 29 оноо авч замналын дээд үзүүлэлтээ тогтоосон юм. Улмаар түүний баг Туркийн Анадолу Эфесийг талбайд нь 92-91 харьцаатай буулган авсан юм.
Тэрбээр 10 оновчтой дамжуулалт, 9 самбараас бөмбөг авалт хийж жигд тоглолтыг үзүүлснээс гадна ашигтай тоглолтын оноо +42 хүртсэн нь энэ улирлын дээд үзүүлэлт байлаа.
Энэ жил 28 настай Н.Калатес Грекийн лигийн Хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон билээ.
Г.Баяраа
Уншиж байна |