Английн Арсенал клубын домог, Франц хөлбөмбөгчин Тьерри Анри өнгөрсөн 2016 оны намар дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн. Бельгийн хөлбөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар жил гаруй хугацаанд ажиллаад байгаа тэрбээр Уэльсийн шигшээг удирдах магадлал тун өндөр байгаа гэнэ.
Уэльсийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Крис Коулман 2 өдрийн өмнө гэнэтийн шийдвэр гаргаж Английн Сандерленд клубыг удирдах болсон юм. Ингэснээр түүний орон зай гэнэт эзгүйрсэн аж. Ингээд Уэльсийн хөлбөмбөгийн холбоо шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа бөгөөд Т. Анриг тун их сонирхож байгаагаа нуугаагүй байна. Энэ нь Анри өөрөө хүсвэл Уэльсийн шигшээ багийг удирдах боломж хангалттай байгааг харуулж байгаа юм.
Харин Франц эрийн хариу ямар байх нь одоогоор тодорхойгүй байна.
Г.Баяраа
Уншиж байна |