Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний 7-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногий ажлын өдрүүдэд болж өндөрлөлөө. Өчигдөр болсон сүүлийн тоглолтуудын дараа лигийн удирдлагууд тойргийн шилдэг тоглогчийг зарласан байна. Сонирхолтой нь өнгөрсөн тойргийн шилдгээр тодорсон Туркийн Анадолу Эфес багаас дахин нэг тоглогч шилдгээр шалгарчээ.
Энэ тойргийн шилдэг тоглогчоор Туркийн багийн Америк хамгаалагч Эррик МакКоллум тодорсон байна. Түүний баг энэ долоо хоногт Израйлийн Маккабигийн талбайд зочилж, 92-72 харьцаатай буулган авсан аж. 29 настай Америк залууг тоглолтын туршид 31 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалтыг өгсөн бөгөөд холын шидэлтийг 11 удаа гүйцэтгэхдээ наймыг нь амжилттай болгосон аж. Энэ нь сүүлийн 3 улирал дараалан Евролигт хийгдээгүй өндөр үзүүлэлт болжээ. Тэрбээр талбайд ердөө 27 минутыг өнгөрүүлсөн бөгөөд тоглолтын эхний хагаст 6 удаа холын шидэлтийг амжилттай болгожээ. Мөн түүний ашигтай тоглолтын оноо нь +31 болсон бөгөөд энэ үзүүлэлтээрээ лигийн бусад бүх тоглогчдыг тэргүүлсэн аж.
Дашрамд сонирхуулахад Эррик МакКоллум нь NBA-н Портлэнд Трэйлбэйзерс багийн хамгаалагч Си Жэй МакКоллумын төрсөн ах билээ.
Г.Баяраа
Уншиж байна |