Крис Полын гэмтэл эдгэрлээ. Нээлтийн тоглолтод 33 минут тоглосоныхоо дараа өвдөгний гэмтлийн улмаас 5 дахь долоо хоногтоо талбайн гаднаас тоглолт үзэж байгаа билээ.Тэгвэл орон нутгийн цагаар пүрэв гаригт буюу маргааш Финикс Сансыг хүлээн авах тоглолтод тэрбээр багийнхаа бүрэлдэхүүнд эргэн ирэхээр болсон байна. Энэ талаар СП3 болон Майк ДиАнтони нар хүлээн зөвшөөрсөн байна.
Рокэтс улирлыг 11-4 гэсэн амжилттай эхлүүлээд байгаа билээ. Жэймс Хардэн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн түвшиндээ тоглож, НБА-ын хамгийн шилдэг довтолгоотой хоёр багийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа юм. Мөн энэ жил Хьюстоны хамгаалалт 13 дугаар байранд бичигдэж байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилээс дээшилсэн гэсэн үг. Өнгөрсөн зун Дрью лигт хамтран сайн тоглож байсан шиг ээ СП3 болон Хардэн нар зохицож чадна гэдгээ улирлын өмнөх тоглолтуудад хангалттай харуулсан. Харамсалтай нь гэмтлийн улмаас улиралд хэрхэхийг бид одоог болтол харж, ажиглаж, дүгнэж амжаагүй явна. Гэхдээ маргаашнаас эхлээд үүний хариултыг бид хангалттай авах болно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |