Хойд Америкын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Филаделфи 76 баг багийн шилдэг шидэгч, хамгаалагч Робэрт Ковингтонтой 4 жилийн 62 сая ам.долларын гэрээний сунгалт үзэглэлээ. Мөн энэ улиралд авах байсан 1.57 сая дээр нь 15 саяын нэмэлт олгох тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Шинэ гэрээний дагуу энэ жил 26 настай Ковингтон 2021-2022 оныг дуустал санаа амар сагсан бөмбөг тоглох боломжтой болж байна.
Ямартай ч НБА-ын хамгийн шилдэг гурваас шиддэг, хамгийн шилдэг хамгаалагчдын нэгийг цалингийн цэс жилээс жилд өсч буй энэ үед боломжийн үнээр багтаа үлдээж чадлаа. Ингэснээр Ж.Ж Рэдикийн ойрын ирээдүй бага зэрэг тодорхойгүй болж эхэлж байгаа юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |