Олон улсын авто спортын холбооноос энэ жил Раллигийн ДАШТ-ий шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулж байгаа юм. Тэгвэл энэхүү санал асуулгын эхний ялагчийн нэр тодорсон байна. Энэ нь “Оны онцлох торгон мөч” нэртэй шагнал байсан бөгөөд хамгийн олон саналыг Финлянд нисгэгч Исапекка Лаппи авчээ.
Тоёота Газоо багийн гишүүн тэрбээр 2017 оны 5-р сард болсон Португалийн раллигийн үеэр үзэгчдийг дуу алдуулсан нислэгийг хийсэн аж. Энэ үеэр түүний машин 120 км/цаг хурдтай явж байсан бөгөөд нийт 33 метр хол харайсан байна.
Олон нийтийн саналаар тодорч байгаа 2017 оны шилдгүүдийг тун удахгүй зарлах юм.
Г.Баяраа
Уншиж байна |