Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд явагдах “МВХ-ны Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 14-29 ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд болно. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй 5 баг, эрэгтэй 6 баг оролцоно.
Өнөөдөр МҮОХ-ны байранд Техникийн зөвөлгөөн болж багуудын оноолт, тоглолтын хувиар гарлаа.
Монголын талбайд анх удаа алс Куба улсаас 2 эрэгтэй тамирчин Эрчим багт, ХБНГУ-аас 2 эрэгтэй, ОХУ-аас 2 эмэгтэй тамирчин Эрдэнэт үйлдвэр-Уурхайчин багт, Хасумегастар, Хос бар багуудад ОХУ-аас тус бүр 1 тамирчин оролцохоор болсон байна.
Тэмцээний үеэр 2017 оны Идэрчүүдийн УАШТ-нд амжилттай оролцож эрх авсан шилдэг 8 багийн дунд явагддаг “Супер-8” тэмцээн зэрэг явагдана.
ЭХ СУРВАЛЖ: http://www.sport.gov.mn
Уншиж байна |