Энэ жил Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа бол Монголын волейболын холбооны 60 жилийн ой мөн давхцаж байгаа. Иймээс МВХ-ноос ойн баяраар тохиож байгаа “Холбооны цом”-ын тэмцээндээ өндөр ач холбогдол өгч байгаа аж.
Өнөөдөр Буянт-Ухаа Спортын ордонд 14:00 цагаас Уурхайчин-Алтайн Барс гэсэн эмэгтэй багуудын тоглолтоор тэмцээн эхэлнэ. Цомын тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг оролцож байна.
Сонирхуулахад Монголын талбайд анх удаа алс Куба улсын 2 эрэгтэй тамирчин тоглохоор болсон бөгөөд Эрчим багт ирээд байгаа аж. Мөн ХБНГУ-аас 2 эрэгтэй, ОХУ-аас 2 эмэгтэй тамирчин Эрдэнэт үйлдвэр-Уурхайчин багт нэгдээд байгаа бол Хасумегастар, Хос бар багууд мөн ОХУ-аас тус бүр 1 тамирчин авчраад байгаа гэнэ.
Энэхүү тэмцээний хажуугаар мөн Залуучуудын шилдэг найман багийн өрсөлддөг “Супер-8” тэмцээн болж байна. Тэмцээнд 2017 оны Идэрчүүдийн УАШТ-нд амжилттай оролцож эрх авсан багууд өрсөлдөж байгаа юм.
Монголын Волейболын холбооны цомын эзэд энэ сарын 29-ны өдөр тодрох аж.
Г.Баяраа
Уншиж байна |