Саяхан тээгч эхээр дамжуулан ихрүүдээ өлгийдөн аваад байсан алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналдо дахин аав боллоо. Энэ удаад тэрбээр охинтой болжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн твиттэр хуудсаар дамжуулан зарласан юм. Уг зурган дээр тэрбээр өөрийн шинэхэн найз бүсгүй Жеоржина Родригез болон том хүүгийн хамт Мадридын эмнэлэгт байгааг харж болно.
Мөн тэрбээр уг зурагны тайлбараа Португалиар “Алана Мартина мэндэллээ. Жео, Алана хоёрын бие сайн байгаа. Бид аз жаргалтай байна” гэж бичжээ.
Шинэхэн мэндэлсэн охин нь Португалийн сүпер одын дөрөв дэх хүүхэд юм. Харин Жеоржина Родригезийн хувьд анхны төрөлт нь энэ билээ.
Б.Энх-Амгалан.
Уншиж байна |