Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дэтройтын Харрисын тоглолт эрс сайжирсаны шалтгаан
2017-11-13

 

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Дорнод бүсийн шилдэг амжилттай хоёр багийн нэг бол Дэтройт Пистонс. Тэд энэ улиралд 9:3 гэсэн амжилттай яваа сайн амжилтын ард Тобаиас Харрис байгаа билээ. Тэрбээр багаа оноо авалтаар тэргүүлж байгаа юм. Мөн Пол Жорж, Жимми Батлэр, Пол Миллсап нарын шилдэг тоглогчид өрнөд бүс рүү буурь сэлгэсэнтэй холбоотойгоор бүх одод тоглогч ч болох боломж байгаа юм.

 

Хэдийгээр довтолгооны хуьт өнгөрсөн жилийнхээс бага зэрэг буурсан харагдаж байгаа ч, шидэлтийн нөлөөллийн хувьд хамгийн өндөр буюу 57.3 хувьд хүрээд байна.  Ихэвчлэн зүссэн оролт хийж, шидэх бол гурваас л сул үедээ шидэж байгаа нь үүнд нөлөөлж байгаа гэж судалгаа гарчээ. Тэрбээр энэ сул шидэлтүүдийнхээ  49.3 хувийг нь байндаа тусгаж байгаа юм. Энэ үзүүлэлтээр Портлэндийн С.Ж Макколлумын ард л бичигдэж байна. Макколум 52.2 хувьтай алсын зайн шидэлт гүйцэтгэж байгаа аж.

 

Тэгвэл түүний энэ сайн тоглолтын талаар нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар нүдэндээ мэс ажилбар хийлгэсэн нь түүний хараанд сайнаар нөлөөлж, шидэлтийн ончийг нэмэгдүүлж байгаа гэнэ.

 

25 настай залуугийн хувьд насаараа нүдний линз зүүдэг байсан гэнэ. Дашрамд дурьдахад тэрбээр өнгөрсөн улиралд гурвын шугамны араас 34.7 хувьтай шидэж байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин