Хамгийн сүүлд Чикаго хот бүх оддын тоглолтыг 1988 онд зохиож байлаа. Алдарт Доминик Уилкинс болон Майкл Жордан нар НБА-ын цагирган дээрээс тохолтын тэмцээнд хувьсал гаргасан үзүүлбэрүүдийг толилуулж байсан гэдгээр нь бид тухайн бүх оддын тэмцээнийг маш сайн мэднэ. Үүнээс гадна домогт Майкл Жордан бүх оддын тоглолтод 40 оноо авснаар “хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-ийн цомыг өргөж байсан түүхтэй.
Харин 2020 оны бүх оддын тоглолт “салхит хот” буюу Чикагод дахин ирэхээр болжээ. Хэдийгээр Чикаго Буллз багаас албан ёсоор мэдэгдэл гаргаж, лигийн удиирдлагууд хэвлэл мэдээллийнхэнд танилцуулаагүй байгаа боловч тохиролцоо аль хэдийнээ хийгдсэн гэж хэд хэдэн эх сурвалжууд мэдээлж байна.
2020 болон 2021 онуудын бүх оддын тоглолтыг зохион байгуулахын төлөө Индианагаас эхлээд Голден Стэйт Уорриорс хүртэл өрсөлдсөн гэнэ. Голден Стэйт Уорриорс багийн хувьд тэр үед шинэхэн ордонтой болсон байх төлөвлөгөөтэй байгаа юм. Харин сонгон шалгаруулалтын эхний шатанд ямартай ч Чикаго ялсан гэнэ.
Харин энэ жилийн бүх оддын тоглолт Лос Анжелес хотод болох бол 2019 онд уг арга хэмжээг Шарлот хот хүлээн авах юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |