Английн Премьер лигийн Вэстхэм Юнайтед баг ерөнхий менежер Славан Биличийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Хорват эрийг орлох мэргэжилтнийг олоход урт хугацаа зарцуулсангүй. Багийн удирлагууд өчигдөр шинэ менежерээ албан ёсор танилцуулсан нь хөлбөмбөг ссонирхогчдын эртний танил Дэвид Мойес байсан юм.
Анх 1998 оноос дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн Шотланд эрийн хувьд Английн Престон, Эвертон, Манчестер Юнайтед багуудаас гадна Испанийн Реал Сосьедад клубыг удирдсан аж.
Хамгийн сүүлд тэрбээр Сандерлэнд клубыг удирдаж байсан аж. Менежерийн замналдаа нийт 888 тоглолт хийсэн тэрбээр 378 хожил, 228 тэнцээ, 282 хожигдолтой байна.
Г.Баяраа
Уншиж байна |