NBA-н шилдэг залуу бүрэлдэхүүнтэй багуудын нэг Милуоки Бакс баг хүчээ зузаатгаж, Финикс Санс багаас хамгаалагч Эрик Блэдсоуг авчээ. Ингэснээр Грек залуу Яннис Антэтокумпо тун сайн хамтрагчтай болж байна.
Жэсон Киддийн баг Блэдсоуг авахын тулд төвийн тоглогч Грэг Монроу болон драфтын эхний тойргийн эрхийг Финикст өгсөн аж.
Энэ жил 27 настай Блэдсоу NBA-н замналдаа 3 дахь багаа дамжиж байна. Блэдсоу 2010 оны драфтын эхний тойргийн 18 дахь сонголтоор Лос Анжелес Клипперс багт очиж байсан бол 2013 оноос хойш өчигдрийг хүртэл Финикс Санс багт хүчин зүтгэж байсан билээ.
Тэрбээр 7 жилийн хугацаанд нийт 418 улирлын тоглолтод оролцож, 13.1 оноо, 4.6 дамжуулалт, 3.8 самбараас бөмбөг авалт, 1.4 бөмбөг таслалт дунджилж байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |