Английн Премьер лигийн Вэстхэм Юнайтед баг энэ улирлыг тун тааруу үргэлжлүүлж байгаа. Лигийн 11-р тойрогт тэд Ливерпүүлийн талбайдаа хүлээн авч тоглон 4-1 харьцаатай ялагдал хүлээсэн юм. Улмаар хүснэгтийн 18-р байр руу ухарч, хасагдах бүсийн багуудтай нэгдсэн билээ.
Тэгвэл энэхүү ялагдалын дараа багийн улирдлагууд шийдвэр гаргаж ерөнхий менежер Славен Биличийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 49 настай Хорват мэргэжилтний хувьд 2015 онд Зүүн Лондоны багт нэгдэж 3 жилийн гэрээ хийсэн юм. Тэрбээр Вэстхэмийг удирдаж нийт 110 тоглолт хийхдээ 42 хожил 30 тэнцээ 38 хожигдолтойгоор ажлаа хүлээлгэн өгсөн аж.
Тэгвэл Хорват эрийн ажлыг үргэлжлүүлэх дасгалжуулагчийн нэр ч бараг тодорхой болсон бөгөөд Эвертон, Манчестер Юнайтед багуудын экс улирдагч Дэвид Мойес Лондонд очиход ойрхон байгаа аж.
Г.Баяраа
Уншиж байна |