Ирэх онд зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах Футзалын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Зүүн Азийн долоон орны баг энэ цаг хугацаанд Тайландын Бангкок хотод өрсөлдөж байгаа. Манай улсын шигшээ багийн хувьд Япон, Тайван, Макаогийн багуудтай нэг хэсэгт багтан өрөлдөж байгаа юм.
Өчигдөр тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн эсрэг хийж 6-2 харьцаатай ялалт байгуулснаар боломжоо хадгалж чадсан байна. Манай улсын шигшээ багаас Б.Мөнгөнтулга, Э.Бат-Оргил нар тус бүр 2 гоол оруулсан бол Э.Пүрэвдорж, П.Алтантулга нар тус бүр 1 гоол оруулсан аж.
Хэсэгтээ хоёр хожигдоод байсан манай багт энэхүү ялалт тун чухал байсан бөгөөд 3-р байранд шалгарч, плейоффын тоглолт хийх эрхээ өвөртөлжээ.
Тэд маргааш “В” хэсгийн дэд байранд бичигдсэн Хятадын шигшээ багтай плейоффын тоглолт хийх бөгөөд хэрвээ хожвол ирэх онд Тайванд болох Футзалын ААШТ-ийг зорих эрхтэй болох юм.
Г.Баяраа
Уншиж байна |