Польш Улсын Дабки хотноо болсон даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 тамирчин оролцож, зургаан алт, есөн мөнгө, долоон хүрэл нийт 22 медаль хүртжээ.
Тус тэмцээний дундуур түргэвчилсэн тоглолтын төрөлд өрсөлдөөн өрнөхөд 11 хүртэлх насны охидын ангилалд Б.Есүй мөнгө, хөвгүүдийн 11 хүртэлх насанд А.Дашчирэв, залуучуудын 20 хүртэлх насны ангилалд Б.Отгон-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.
Р.Дулам
Уншиж байна |