Рафаэл Надал “Парисын Мастерууд” тэмцээнд Пабло Куэвасыг 6:3, 6:7, 6:3 харьцаатай гурван үеийн тоглолтод буулгаж авснаар 1/8 шигшээд шалгарлаа. Энэ жил дэлхийн чансааг тэргүүлж улирлыг дуусгах нь ойлгомжтой болоод байгаа Надал хүндхэн учраагаа буулган авсны дараа Сербийн теннисчин Филип Кражиновичтой учраа таарах болоод байна.
Энэ жилийн нэгдсэн улсын нээлттэй тэмцээн болон Францын нээлттэй тэмцээнүүдэд түрүүлсэн тэрбээр энэ талаараа “Урт жил байлаа. Гэхдээ амжилт дүүрэн байсан. Бүх зүйлд баяртай байна. Энэ жил бүх зүйл хяналтад байлаа. Улирлын турш маш олон зүйл болсон ч хяналтаас гарсангүй. Би бүх тэмцээндээ дээд зэргийн анхааралтай оролцсон. Хэд хэдэн бага зэргийн гэмтэл бэртэл байсан ч гэсэн улирлыг төлөвлөж байсан ёсоор дуусгаж байгаадаа баяртай байна. Ямар нэгэн хачин жигтэй зүйл болсонгүй. Цаашид ч гэсэн энэ чигээрээ дуусгахыг зорьж байна” хэмээжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |