Гонзала Игуайн Аргентиний шигшээ багийн нөхөрсөг тоглолтуудыг өнжинө. Ювентус клубын довтлогчийн хувьд ингэснээр ОХУ болон Нигерийн шигшээ багуудын эсрэг тоглох боломжгүй болж байна.
Түүнийг оролж Рома клубын жигүүрийн хагас хамгаалагч Диэго Перотти болон Бока Жуниорс клубын довтлогч Кристиан Павон нар шигшээ багтаа дуудагдаад байгаа юм.
Хэдийгээр клубын түвшинд сайн тоглолт үзүүлж байгаа боловч 6 сарын нэгнээс Аргентиний шигшээг удирдаж байгаа Хорхе Сампаолигийн багт нэг ч тоглолтонд оролцоогүй байгаа билээ. Өдгөө 29 настай довтлогч эр Ювентус клубын сүүлийн 3 тоглолтод оролцохдоо 4 гоолыг эсрэг багийн хаалганд шигтгээд байгаа ч шигшээ багтаа тус болж чадахгүй нь.
Перроттигийн хувьд 2009 оноос шигшээ багийн тоглолтод оролцсон юм. Гэхдээ гэмтэл бэртлийн улмаас 2011 оноос хойш улсаа төлөөлсөн тоглолтод оролцоогүй. Харин энэ жил Сери А лигт тун боломжийн тоглож байгаа нь шигшээд дахин дуудагдах шалтгаан болж байна.
Аргентиний шигшээ баг буюу цагаан цэнхэрүүд энэ сарын 11-нд Мосвка хотноо ОХУ-ын шигшээ багтай тоглох бол үүнээс гурав хоногийн дараа Краснодар хотод Нигерийн шигшээ багтай тоглох хуваарьтай байгаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |