Америкын нэгдсэн улсын мэргэжлийн бэйсбоолын Хьюстон Астрос клуб энэ жил 52 жилийн түүхэндээ анх удаагаа дэлхийн цувралд ялж, аваргын цом өргөсөн билээ. Мэдээж хэрэг Хьюстон хотын хувьд энэ бол энэ долоо хоногийн онцлох үйл явдал юм.
Тэгвэл аварга авсан баяраа мэргэжлийн спортын багууд хамгийн томоохон гудамж талбайд парад хийж тэмдэглэдэг уламжлалыг дагаж энэ долоо хоногт Хьюстоны сургуулиудын дүүрэгт уг парад болохоор болжээ. Энэ дүүрэг нь Техас мужийн хамгийн сургуулиудын дүүрэг гэнэ. Харин уг парад болох үед уг дүүрэгт байдаг бүх сургуулиуд амрах шийдвэр гарсан байна.
“Манай төрөлх хотын бэйсбоолын баг тамирчид багийнхаа түүхэнд анх удаагаа дэлхийн цувралд түрүүллээ. Энэ бол яахын аргагүй тэмдэглэн өнгөрүүлэхүйц үйл явдал мөн. Ялангуяа сүүлийн хэдэн сарын хугацаанд Хьюстон хотын туулж өнгөрүүлсэн хүндхэн үйл явдлуудын дараа” гэж уг шийдвэрийг гаргасан Ричард Карранза хэлжээ. Тэрбээр Хьюстон хотын сургуулиудын үйл ажиллагааг хариуцсан дээд албан тушаалтан юм.
Харви хар салхи Хьюстон хотыг дайрснаас болж тус хотын сургуулиуд 2 долоо хоногоос бүтэн сараар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байсан цаг саяхан.
215000 оюутантай уг дүүргийн гамшгийн улмаас 6500 гаруй оюутан сурагч хичээлийн байргүй болсон аж.
Уг баярын парад АНУ-ын цагаар Баасан гаригийн 14:00 цагаас хотын төвөөс эхлэн явах юм байна. Хьюстон Астрос багийн хувьд өчигдөр Лос Анжелес Дооджэрс багийг 5:1 харьцаатай буулган авч шийдвэрлэх 7 тоглолт гарсан цувралд ялснаар анх удаагаа Дэлхийн цувралд түрүүлсэн билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |