NBA-н шинэ улирлыг хүсээгүй үр дүнгээр эхлүүлээд байгаа Кливлэнд Кавальерс баг бас нэгэн асуудалтай тулгарлаа. Энэ нь төвийн тоглогч Тристан Томпсоны гэмтэл байсан юм. Өчигдөр багийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж, Т.Томпсоныг 3-4 долоо хоног тоглох боломжгүй болсныг хэлжээ.
Энэ жил 26 настай залуу тоглогчийн хувьд өчигдөр өглөө Индиана Пэйсерс багийн эсрэг тоглох үеэр зүүн хөлийн булчингаа гэмтээжээ. Өнгөрсөн улиралд нийт 78 тоглолтод оролцсон тэрбээр багийн тоглолтын шинэ арга барилаас шалтгаалж энэ жил ердөө 21.6 минутыг дунджилж байгаа аж. Т.Томпсон энэ улиралд 4.4 оноо, 6.1 самбараас бөмбөгт авалт хийж байгаа нь түүний мэргэжлийн тамирчны замналын хамгийн тааруу үзүүлэлт болов.
Г.Баяраа
Уншиж байна |